Хуудас · Нийтийн

Нийгмийн хариуцлага

Мэргэжилтнүүдийн үнэлэмж, урамшуулал, мэдээллийн хүртээмж болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжинэ.

Үйлчилгээний үнэлэмж, тогтвортой үйл ажиллагаа

Өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн хөрөнгө болон бусад тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын зардал, ажлын байрны түрээс, үнийн өсөлт, НДШ, ЭМД, ҮХЭХ-ийн болон бичиг баримтын боловсруулалтын дагалдах зардлуудыг нөхөх зорилгоор гаалийн мэдүүлэг нөхөн бичих үйлчилгээний хураамжийг нэмэх санал санаачилгыг 7 удаа гаргаж, тухай бүр гаалийн зуучлагч байгууллагуудтайгаа хамтран амжилттай хэрэгжүүлсэн.

Гаалийн мэдүүлгийн нөхөн бичих үйлчилгээний хураамж нэмэгдсэнээр гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нарын ажлын үнэлэмж дээшлэх, цалин хөлс нэмэх, гаалийн зуучлагч байгууллагуудын үйл ажиллагааг тогтворжуулах, зардлыг нөхөх, ашиг орлогыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр болсон гэж үзэж байна.

Салбарын байгууллага, мэргэжилтнүүдийг урамшуулах

Гадаад худалдааны салбарт он удаан жил үр бүтээлтэй, санаачилга, идэвх зүтгэл гарган, гадаад худалдааг хөнгөвчлөх, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулан ажиллаж буй гаалийн зуучлагч байгууллага болон гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нарыг төрийн болон төрийн байгууллагын шагналд тодорхойлон 2 байгууллага, 10 ажилтан шагнуулсан.

ГБМ-ийн уламжлалт гар бөмбөгийн тэмцээнд тухай бүр МГЗМХолбооны Удирдах Зөвлөлөөс оролцож, нийт оролцогч нарт баяр хүргэж, идэвх зүтгэлтэй оролцсон тамирчдыг урамшуулдаг уламжлалыг бий болголоо.

2024 онд анх удаа “Оны шилдгийн шилдэг гаалийн зуучлагч байгууллага”, “Оны шилдэг гаалийн зуучлагч байгууллага”, “Оны шилдгийн шилдэг гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн”, “Оны шилдэг гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн”-г шалгаруулж, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнаж, Гаалийн ерөнхий газар болон харьяа гаалийн хороодод шалгарсан байгууллага, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнийг дэмжин ажиллаж, урамшуулах уриалгыг албан бичгээр хүргүүлж байлаа.

Мэдээллийн хүртээмж, хамтын ажиллагаа

Бид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд гаалийн байгууллагатай өдөр тутам байнгын хамтын үйл ажиллагаатай бөгөөд гаалийн зуучлагч байгууллага, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нарын өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээлэл, хууль эрх зүйн акт, албан ёсны шийдвэрийг өөрийн албан ёсны мэдээ мэдээллийн сошиал суваг, цахим хаяг болон бусад хэлбэрээр тухай бүр хүргэж байна.